ЭМЯ-наас “Ковид-19′ халдварын тухай цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулж байна. /2021.06.25/
Өнгөрсөн 24 цагт 12559 хүнээс шинжилгээ авахад 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 104900 боллоо.
Улаанбаатар хотод 1231 тохиолдол батлагдсан бол орон нутагт 1040 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 977 хүн эдгэрсэн. Улсын хэмжээнд 13296 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8764, хүндэвтэр 3149, хүнд 1144, маш хүнд 239 хүн байна.