УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шинэхэн “хобби’ нь түүнийг ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан Бартаат замын Авто замын олон улсын тэмцээнд хөтөлсөн байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр болсон тэмцээнд Монголынхоо баг тамирчдыгаа ахлаж амжилттай оролцсон байна.
УИХ-д хоёр удаа улиран сонгогдсон тэрээр өнгөрсөн жилийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон билээ. Тэрээр ХНХ-ийн сайд байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ял шийтгэгдэж өнгөрсөн дөрөвдүгээр сард суллагдсан бөгөөд суллагдсанаасаа хойш дээрх тэмцээнд бэлтгэж ийнхүү амжилттай оролцсон байна.