Хэнтий аймгийн 18-р тойрог, УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах тов гарчээ. Тус тойргуудаас МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хотын дарга Д.Сумъяабазар нар сонгогдож байсан билээ. У.Хүрэлсүхийн хувьд МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол Д.Сумъяабазарын хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж Хотын дарга болсон. Тэгвэл 18, 28-р тойрог тойрогт болох нөхөн сонгуулийн зардал нь 2.2 тэрбум /2.287.344.090 / төгрөг аж.