Италийн нийслэл Ром хотноо мэргэжлийн талбайн теннисний Ромын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн АТР-н Мастерс-1000, эмэгтэйчүүдийн WTA-н премьер-5 зэрэглэлд багтдаг том тэмцээн бөгөөд талбайн теннисний энэ цаг үеийн бүх шилдгүүд оролцож байна.
Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Их Дуулга тэмцээний 23 удаагийн аварга, Ромын нээлттэй тэмцээний дөрвөн удаагийн аварга алдарт С.Уилльямс оролцож байгаа ч тэмцээний 2-р шатнаас талбайг орхижээ. Тэрбээр энэ онд эргэж ТОП-10-т эргэн ирсэн С.Уилльямс эхний шатанд Шведийн теннисчинг буулган авч 2-р шатанд эгч Венустэй таарсан байсан. Гэвч өвдөгний бэртлийн улмаас гэсэн шалтгаанаар тэмцээнийг орхиж байна.
Ромын нээлттэй тэмцээн бол шороон гадаргуутай талбайд болдог томоохон тэмцээн бөгөөд Ролан Гаррос буюу Францын Их Дуулга тэмцээний өмнөх сорил юм. Хэдийгээр бэртлийн улмаас Ромыг орхисон ч С.Уилльямс Ролан Гаррост оролцоно гэсэн байна.
Мөн С.Уилльямсаас гадна өнгөрсөн жилийн аварга Украйны Е.Свитолина өрсөлдөгчдөө хожигдон тэмцээнийг орхисон бол Данийн К.Возняцки бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо.