Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тунадас буужээ.
Үерийн улмаас мал хариулж явсан бага насны хүүхэд усанд урссан тухай дуудлага тухайн өдрийн 18:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат У/12 настай/ хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.