Тарвага нүхэнд амьдардаг учраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэг олон сайн үр нөлөөтэй амьтан юм. Тиймээс жилээс жилд цөлжиж буй байгалийн доройтлыг багасгах зорилгоор ийн тарвага нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.
Ташрамд дуулгахад, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2022 онд тарвага сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.