Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулыг тахиад иржээ. Ерөнхийлөгч уг тахилгад оролцохдоо 30,40 Ланд маркийн машины цуваатай очсон нь олны шүүмжлэл дагуулаад байна.
Учир нь МУ-д ковидын халдвар өдөрт 1000-аас буурахгүй нас баралт өдөрт 5-10-ын хооронд байхад Ерөнхийлөгч ийнхүү олон хүн бөөгнөрүүлж халдварын дахин нэг голомт бий болгож байна гэх шүүмжлэлүүд сошиалд хөвөрч байна. Мөн түүнийг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр орон нутаг болон нийслэлд халдвар тараасан хэмээн буруутган бичих хүмүүсч цөөнгүй байсан юм.
Та бүхэнд тахилгын зургыг хүргэж байна.