ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАГДСАН А.ЛХАМСЭРЖИДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч А.Лхамсэржидийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Шагналыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүлж, цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт хүслээ.
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалах, цар тахал, эдийн засгийн хүндрэлийг даван туулж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх шударга ёс, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, төрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ шудрагаар хөдөлмөрлөсөн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнаж гэрчилгээ олгов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэжээ.
А.Лхамсэржид нь тасралтгүй 41 жил Төрийн албанд ажилласан бөгөөд үүнийг 17 жил нь Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байгаа юм. Түүний Хөдөлмөр зүтгэл, хоёргүй сэтгэлийг ийнхүү төр үнэлж Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.