Өнгөрсөн бямба гарагт Хаити 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас байшин барилга нурж олон хүн амиа алдсан байна. Газар хөдлөлтийн улмаас 1297 хүн амиа алдаж, 5,7 мянган хүн хүнд хөнгөн гэмтэл авснаас 3,2 мянга нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Газар хөдлөлтийн дараа нуранган доороос хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус улсын Ерөнхий сайд онц байдал зарласан байна.