Дэлхийн нийтийг хамарсан Ковидын халдвар мутацид орж бүр аюултай түвшинд хүрсэн. Уг мутацилагдсан халдвар маш хурдан тархаж, хүний биеийг хурдан муутгаж буйг дэлхийн улс орнууд анхааруулсаар байна. Уг мутацилагдсан вирус манай улсад ч тархаад буй.
Тэгвэл хоёр жил завсарлаад байгаа хичээл, цэцэрлэгийг танхимаар оруулна хэмээн Боловсролын яамнаас бэлтгэл ажлаа хангасан талаараа мэдээллэж, бүртгэлээ эхлүүллээ. Харин Эрүүл мэндийн яам болон, ХӨСҮТ-өөс хичээл сургууль орвол халдвар вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд тархаж маш олон хүндрэл бэрхшээл эрүүл мэнд болон улс эх орон, айл гэрт гарна гэж хэлсээр байна.
Хэрэв хичээл, сургуульд нь бүртгүүлж явуулахгүй бол сургуульгүй үлдэх аюултай тул эцэг эхчүүд эрсдэлтэй ч гэсэн хичээл сургуульд нь явуулахыг зорино. Мөн цэцэрлэгийн хүрэлцээ муу тул ирэхгүй, явахгүй бол хасагдах аюултай. Тиймээс жил бүр хангаж өгдөг хэрэгцээг нь хангаж, явуулахаас өөр сонголтгүй.
Уг өвчний халдвар авсан иргэд эдгэсэн ч гэсэн маш их ядарч сульдаж буй талаар өөрийн цахим хуудастаа бичсээр байна. Мөн халдвар өсвөл өрх болон улс оронд эдийн засгийн хүндрэл гарч эхэлнэ. Мөн нас баралт ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь цэцэрлэг сургуульд явах хүүхдүүд вакцинд хамрагдаагүй тул хүнд тусах магадлалтай.
МУ-д өчигдөрийн байдлаар бүртгэгдсэн халдварын 11 хувийг дельта хэмээх мутацилагдсан вирус эзлэж байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэлсэн. Халдвар ганц Улаанбаатар хотод ч биш хөдөө орон нутагт маш ихээр тархаж Баян-Өлгий аймаг гаднаас ирэх хүмүүсийг хүлээж авахгүй хэмээн тэг зогсолт хийчихлээ. Мөн Ховд аймгийн эмнэлэг нь нэмж ор дэлгэсэн, эмч эмнэлгийн ажилтнууд нь ачааллаа дийлэхгүй байгаа тул сум орон нутгийнхаа хүмүүсийг тухайн сумандаа эмчлүүл гэсэн чиглэл барьж тэг зогсолт хийхэд ойрхон болжээ. Хичээл сургууль эхлээгүй байхад л аймгууд ачааллаа дийлэхгүй байдалтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд ч ачааллаа дийлэхгүй байгаа.
Хичээл сургууль эхлэхээр хүүхдүүдийн бөөгнөрөл маш ихээр үүсч халдвар хүүхдүүдээр дамжин, гэртээ байгаа өндөр настан, эцэг эхчүүдэд тархах эрсдэл маш их байна гэх мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсохгүй муйхарлаж буй Болосролын сайд Л.Энх-Амгалан гарах үр дагаварынхаа хариуцлагыг хүлээж чадах юм уу.
Дэлхий нийт энэ өвчний өмнө сөрөх ч байхад ингэж муйхарлах хэрэг байгаа юм уу Боловсролын сайдаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багш, сурагчид цахим хичээлд туршлагажсан. Бүх хүүхдийг вакцинд хамрагдтал цахимаар хичээллэж хүүхдүүдийг амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлээч.