Ховд аймгийн эмнэлэг ачааллаа дийлэхээ болж нэмэлт ор дэлгэж эхэлжээ. Аймгийн халдвар ихэсч эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан халдвар авсан сумын иргэдээ тухайн оршин суугаа газартаа эмчлүүл гэх чиглэл барьж байгаа гэх албан бус мэдээлэл байна. Тус аймагт халдвар хурдацтай тархаж буй тул шинэ төрлийн мутацилагдсан дельта хувилбар байж болзошгүй хэмээн энэ сарын 15-нд 50 иргэний сорьцийг ХӨСҮТ-д явуулсан байна. Уг 50 сорьцны 20-оос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээгдэж байгаа аж.
Тус аймгийн хувьд наадам хийсэн нь уг халдвар тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж магадгүй гэнэ. Мөн иргэд хөл хорио тогтоож халдвар хумх чиглэл барихгүй байгаа аймгийн удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь Баян-Өлгий аймагт дельта хувилбар тархаж тус аймагруу орох гарах хөдөлгөөнийг зогсоосноор халдварын тархалтыг багасгаад байгаа юм.