Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст вакцины 3-р тунг хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10000 гаруй хүн 3-р тунд хамрагджээ. Тус вакцинийг дээрх хүмүүс сайн дурын үндсэн дээр буюу тухайн хүн вакцины 3-р тунг хийлгэх хүсэлтэй бол хийж байгаа юм. Хариу арга хэмжээний багт эмнэлгийн байгууллагын ажилтнууд, эмч сувилагч, онцгой, цагдаагийн алба хаагч гээд цар тахлын эсрэг арга хэмжээ, үйл ажиллагаанд шууд оролцож байгаа бүлгийг хамруулдаг.