УБТЗ өнөөдрөөс эхлэн зарим чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн юм. Ж ил бүрийн намар хичээлийн шинэ жилийн өмнө орон нутгаас нийслэл рүү зорчих иргэдийг тоо өсдөг. Иймд УБТЗ халдвар хамгааллын дэглэм баримтлан, зорчигчийн галт тэргийг явуулж эхэллээ.
Галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ. Үүнд:
- Коронавируст халдвар эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
- Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
- Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;