Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 392 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 21373 иргэн байна. Үүнээс нийслэлд 39 эмнэлэгт 5570, тусгаарлан ажиглах 5 байранд 184 иргэн, орон нутагт 348 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 15619 иргэн байгаа юм.
Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 839 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.