Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт өчигдөр Хилийн 0114 дүгээр ангийн 0220 дугаар салбарын дөрвөн айлын орон сууц бүрэн шатсан байна. Тухайн үед эзэнгүй байсан бөгөөд галын дуудлага өчигдөр орой 19:39 цагийн орчимд бүртгэгджээ. Мөн өдөр нийслэлд айлын гэр, гарааш, зоорийн байрт гал алдсан тухай дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.