Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.9.27) Токио-2020 зуны олимпийн наадамд оролцож, медаль хүртэж, амжилт гаргасан тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч, батламж гардууллаа.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:
- Паралимпийн хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг,
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг,
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэг, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нарт тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр,
- Олимпийн наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр,
- Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр,
- Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Паралимпийн жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
- Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
- Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр,
- Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
- Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр,
- Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр,
- Олимпийн наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа.
- Олимпийн наадмын хүрэл медальт Б.Болортуяа, тавдугаар байр эзэлсэн тамирчин М.Лхагвагэрэл нар Норвегийн Осло хотноо болох насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан. Мөн “Токио-2020” олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэг, боксын шүүгчээр ажилласан Ц.Цогтгэрэл нар хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй байна.