Төрийн албан хаагчдын боловсролыг тусгайлан шалгаж, тодорхой шалгуурыг давсан хүн өндөр босгыг давдаг. Жил жилийн Засгийн газрын үед төрийн алба хаагчдыг чанаржуулах тал дээр онцгой анхаарсаар ирсэн. Тэгвэл тус шалгалтыг өгсөн иргэд буюу төрийн жинхэнэ албан хаагчийн статистик өнгөрсөн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг авч үзье.
Тус шалгалтыг авч эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй хүн тус шалгалтыг өгчээ. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцооллоор 2021 оны байдлаар Монгол Улсад 205 мянга 11 төрийн албан хаагч байна.
Тэдгээрийг задалж үзвэл:
- Улс төрийн албанд 3619,
- Төрийн захиргааны албанд 20 мянга 553,
- Төрийн тусгай албанд 45 мянга 453,
- Үйлчилгээний байгууллагад 135 мянга 386 хүн ажиллаж байгаа юм.