Хятад улс хилийн чанадаас ирэх хүмүүсийг тусгаарлах 5000 өрөөтэй тусгаарлалтын байр байгуулжээ. Хятадын уламжлалт хэв маягийг шингээсэн, саарал дээвэртэй гурван давхар барилгууд байх бөгөөд хөл бөмбөгийн 46 талбайтай тэмцэх хэмжээний талбайтай барилгыг Гуанжоу хотноо гурван сарын хугацаанд байгуулжээ. Энэхүү барилга нь нийт 260 сая ам долларын өртгөөр бүтсэн. Нийт 4000 гаруй хүн барилгын ажилд оролцсон байна. Тус төв нь гадаадаас БНХАУ-ыг зорьж ирж буй олон улсын жуулчдыг тусгаарладаг зочид буудлуудыг орлох юм.
Жуулчдыг нисэх буудлаас автобусаар шууд байрлах газар нь авчирч хоёр долоо хоног тусгаарлах юм. Өрөө болгон дүрсээр ярих камер, хиймэл оюун ухааны халуун хэмжигчтэй ба өдрийн гурван хоолтой. Хоол болон бусад үйлчилгээг робот үзүүлэх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байгаа аж.