Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийн оролцогч нарт тов мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцлээ.
Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Тухайлбал яллагдагч Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “…дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй …байх талаар үүрэг хүлээж…” 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан /2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 210901282 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол/-оор тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэж түүнийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар