Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Монголхүүг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн. Тэгвэл тус шүүх Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Монголхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан…” гэх үндэслэл тогтоогдохгүй хэмээн үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэжээ.
Монголхүү ЗГ-ыг огцрохыг шаардан төв талбай дээр жагсахыг иргэдэд уриалсан. Тус жагсаалын үеэр түүнийг баривчилах үеэдээ цагдаа нар түүний гарыг хугалсан байдаг. Тэгвэл түүнийг мөн цагдаа нарыг бэртээсэн хэмээн буруутгаж баривчилсан билээ. Үүнийг эсэргүүцсэн иргэд ХЗЯ-ны гадна жагсаж түүнийг шаардсан.
Өчигдөр ЦЕГ-ын даргын мэдээллээр түүнийг хорих 461-р ангиас иргэд хүчээр суллаж явсан хэмээн мэдэгдсэн. Гэвч Прокуророос түүнийг оргон зайлсан тул 30 хоног хорих саналыг шүүхэд хүргүүлснийг шүүх хэлэлцээд нэн даруй суллах шийдвэрийг буцаагаад прокурорт хүргүүлсэн байна.