Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр 8 сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл Эрүүгийн цагдаагийн албанд иржээ. Тус алба хэргийг шалгаж 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна. Одоогоор хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.