- “Тавантолгой түлш’ ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоогоо нэмэгдүүлж 414 болгожээ. Өнгөрсөн сарын 15-наас борлуулалт хийгдэх байсан шахмал түлш 20-ноос эхэлсэн. Ингэхдээ борлуулалтын цэг нь хүртээмжгүйгээс очер дараалал үүсч гэр хорооллын зарим өрх/өндөр настан/ шахмал түлшээ авч чадахгүйд хүрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж нэлээдгүй шуугийн дэгдээгээд авсан билээ.
“Тавантолгой түлш’ ХХК-ний зүгээс энэ жил 300 өрхийн дунд 1 цэг байгууллахаар төлөвлөж цэгүүдтэй гэрээ хийж эхэлсэн боловч иргэд нь хэд хэдэн карттай, цэгүүд нь хоёр дүүргийн дунд байрласан гэх зэрэг тодорхой хэмжээний хүндрэлүүд гарснаас ийнхүү цэгүүдийнхээ тоог нэмж чадахгүй байсан аж. Тус компани цэгийнхээ тоог цаашид 600 болгох юм байна.