Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан яллагдагч Д.Монголхүүг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн боловч тус шүүхээс түүнийг суллах даалгаврыг прокурорт өгсөн.
Уг шийдвэрийн дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид прокуророос гомдол гаргажээ. Гомдлын дагуу дахин шүүх хурлаар авч хэлэлцээд хорих шийдвэр гаргасан байна.
Д.Монголхүүгийн хувьд ЗГ-ыг огцрохыг шаардсан жагсаалыг төв талбай дээр зохион байгуулсан. Цагдаа нарын тавьсан шаардлагыг биeлэхгүй биeд нь халдсан хэмээн буруутгагдаад байгаа билээ.