2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн буцаан олголтоо авах боломжтой хугацаа өнөөдөр буюу аравдугаар сарын 08-ны 23:59:59 цагт дуусна.
Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох юм.