Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс “хоёр хүн унах гэж байна’ гэсэн дуудлагын дагуу онцгойгийн албан хаагчид очиж тэднийг эсэн мэнд буулгажээ.
Энэ талаарх дуудлагыг өчигдөр /10.07/ орой 22:11 цагт албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 22:32 цагт очиход тус иргэн 42 настай, согтуу эрэгтэй Б, 16 настай охин Б-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ