УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд санал хураалт явуулахад Хэнтий аймгийн аймгийн 18-р тойрогт 34,29 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг дахин зохион байгуулж, нэмж санал хураахаар болов. Үүнд саналаа өгөөгүй сонгогчдыг хамруулж өмнөх санал дээр нэмж тооцно.
Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирц хүрээгүйг олон шалтгаантай хэмээн тайлбарлав. Тухайлбал, Хэнтий аймаг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн сонгогчид саналаа өгч чадаагүй байна. Тус аймагт их хэмжээний цас орсноос үүдэн малчид саналаа өгч чадаагүй гэнэ. Өвлийн бэлтгэлээ хангах нь малчдад сонгуулиас чухал .
Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн санал хураалтад ямар нэг саад бэрхшээл байгаагүй ч ирц 39.61 хувиар зогсов.
Тэгвэл нөхөн сонгуульд хамгийн идэвхитэй хамрагдсан хүмүүс ахмадууд байсан бол залуус санал өгөхөөр татгалзсан байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд улсын төсвөөс зарцуулсан 2.2 тэрбум төгрөг ийнхүү салхинд хийсчихэв.
Сүүлийн нэг, хоёр сонгуулийн саналаа мөнгөөр худалдасныхаа горийг амсаж, иргэд, залуус туйлдаж буйгаа ярьж хэлэх болсон. Сүүлийн жилүүдэд цар тахалтай холбоотой залуус руу чиглэсэн нийгмийн асуудлууд хөндөгдөж үүнтэй холбоотой залуус ч үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Харамсалтай нь эрх баригч нам хүний эрхийг биш зөрчлийн, эрүүгийн гэх хуулиудаар иргэд залуусаа айлган сүрдүүлж, хорьж цагдаж буй нь залуусыг ийнхүү нийгмийн идэвхигүй болгож байж ч мэдэх юм. Ямартаа ч энэ удаагийн нөхөн сонгуульд залуус санал өгөх хүн нэр дэвшсэнгүй.