Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж, 23 настай эмэгтэй, гурван настай хүүхэд өртөн амиа алджээ. Гал гарсан тухай дуудлагыг өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны 05:18 цагт өгсөн байна.
Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, зургаан км зам туулан 05:25 цагт очиход таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт 25 настай эрэгтэй, 3 сартай хүүхэд түлэгдэн гэмтэж, 23 настай эмэгтэй, 3 настай хүүхэд амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.