УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль болсон боловч ирц хүрээгүй учир нэмэлт санал хураахаар болсон. Д.Сумъяабазар тус тойргоос УИХ-д сонгогдчихоод өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж Хотын дарга болсон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд нөхөн сонгуулийн зардлын асуудлаар байр сууриа илэрхийллээ. “Яг 1 жилийн өмнө нөхөн сонгуулийн зардлын талаар УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж байжээ. Гэтэл нөхөн сонгуулийн ирц муу, 39 хувь хүрч дахин сонгууль хийхээр боллоо. Одоо хангалттай. Д.Сумъяабазар, эсвэл түүнийг хотын даргаар томилсон МАН дахин сонгуулийн зардлыг хариуц!!!” хэмээжээ.
УИХ-ын 18-р тойрог буюу Хэнтий аймаг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгогдож байсан тойрог, 28-р тойрог буюу Хотын дарга Д.Сумъяабазарын сонгогдож байсан тойрог СХД-т нөхөн сонгууль болсон бөгөөд нөхөн сонгуулийн нийт зардал нь 2.2 тэрбум төгрөг болсон. Тус тойргуудын нөхөн сонгууль өнгөрсөн ням гарагт болсон боловч ирц 50 хувьдаа хүрээгүй нэмэлт санал хураана. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд 28-р тойргийн нөхөн сонгуулийн зардлыг Хотын дарга Д.Сумъяабазар хариуцах ёстой хэмээн үзэж байгаа аж.