Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтад хамтарсан хяналт хийх аян эхлүүлжээ. Хөдөлмөрийн чадвараа алдсан гэх ангилалд багтан халамж авдаг 60,000 хүн байдаг аж. Тэдгээрээс 19,000-ыг нь шалгасан байна. Улмаар,
- 120 хүнийг цуцалж
- 2200 хүнийг дахин шалгаж
- 341 хүнийг цагдаад шалгуулж
- 267 хүний хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хугацаа заалтыг өөрчлөхөөр болсон талаар ХНЯХ-ны сайд мэдээлжээ.
- Мөн групп тогтоолтын зарчмыг шинэчилж эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүр хамрагдах, хамрагдахгүй бол тэтгэмжийг зогсоох олон улсын туршлагыг нэвтрүүлнэ гэжээ.