ЗГ-ын өнөөдөр/2021.10.13/-ийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэх байсан. Тэгвэл ЗГ-ын хурал эхлэхэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ЗТХ-ийн сайд Л.Халтарыг жолооч нарынхаа асуудлыг шийдэж ирээд хуралдаа суу хэмээн гаргасан байна. Учир нь өнөөдөр өглөө нүүрс тээврийн жолооч нар том оврын шаланз маркийн автомашиныг Сүхбаатарын талбайд байршуулж, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Тээвэрчид Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлыг төр оролцож шийдвэрлэх, Чойрын тээврийг зогсоосон ЗТХ-ийн сайд Л.Халтарын шийдвэрийг цуцлах, тээвэрчдийн эрүүл мэндийг хамгаалж, ажлын байрыг хадгалах, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж экспортын тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх гэсэн шаардлагуудыг тавьсан.
Тэгвэл Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ЗТХ-ийн сайд Л.Халтарыг дээрх асуудлуудаа шийдвэрлэх чиглэл өгсөн байна.