Долоо хоногийн өрнийн зурхай /2021.X.18-2021.X.24/

Хонь

Ажилтан хонины ордныхонд энэ долоо хоногт бүтээмжээ нэмэгдүүлэх дарамт шахалт дарга нараас ирнэ. Иймд энэ долоо хоногийн турш тэр дундаа дунд үед нь их тэвчээр гаргах хэрэгтэй. Санхүүгийн хувьд тогтуун байна. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл энэ долоо хоногт шаргуу ажиллах шаардлагатай. Гэрлэсэн хосуудын хувьд тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь хамгийн чухал. Эрүүл мэндийн хувьд бэртэж гэмтэхгүй, амралтын өдрүүдээр биедээ хянамгай байхыг зөвлөж байна.

Үхэр

Энэ долоо хоногт ажилтан үхрийн ордныхон хувийн асуудлаасаа үүдэн сайн ажиллаж чадахгүй төлөвтэй байна. Иймд ажлын бүтээмж буурч болзошгүй. Санхүүгийн хувьд гэнэтийн зарлагад бэлтгэлтэй байх шаардлагатай. Эс бөгөөс найзууд, хамаатан саднаасаа мөнгө зээлэх хэрэг гарч магадгүй. Гэрлэсэн хосууд таагүй харилцаатай байх ч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд хөнгөн өвдөж болзошгүй. Иймд ямарваа нэг шинж тэмдэг илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Энэ долоо хоногтоо эрүүл мэнддээ сайн анхаарах шаардлагатай.

Ихэр

Ажилтан ихрийн ордныхон удаан хүлээсэн урамшууллаа авалгүй сэтгэлээр унаж магадгүй. Гэсэн хэдий ч ажлын бүтээмж өндөр байна. Санхүүгийн хувьд том шийдвэр гаргахдаа сайн бодож төлөвлөх хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Гэрлэсэн хосууд хосынхоо ааш зан байдлаас үүдэн маргалдаж муудалцаж болзошгүй. Эрүүл мэндийн хувьд зүрхээ анхаарах нэн шаардлагатайгаас гадна эслэгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.

Мэлхий

Ажилтан мэлхийн ордныхон цагт баригдан ажлаа амжуулахын тулд шаргуу зүтгэлээ ч ажил амжихгүй байх зэргээр хэцүүхэн долоо хоног болно. Иймд ажилдаа төвлөрч, элдэв зүйлд сатааралгүй ажиллах хэрэгтэй. Санхүүгийн хувьд төлөвлөөгүй зарлага гаргаж болохгүй. Ингэснээр санхүүгийн байдал тогтвортой байна. Гэрлэсэн мэлхийнүүдэд таатай долоо хоног болохгүй. Эрүүл мэндийн хувьд хоол боловсруулах системдээ анхаарах шаардлагатай байна.

Арслан

Ажилтан арслангийн ордныхон овоорсон их ажилтай байна. Энэ долоо хоногт ажлаа амжуулахын тулд илүү цагаар ажиллаж магадгүй. Санхүүгийн хувьд орлого нэмэгдэх төлөвтэй байна. Төлөвлөөгүй зардал гарахгүй. Ганц бие арслангуудын хувьд таатай долоо хоног болохгүй. Гэрлэсэн хосууд нэгнийхээ үнэнч байдалд эргэлзэнэ. Хостойгоо цаг гаргаж, ярилцаж чадвал асуудлуудаа шийдэж чадна. Эрүүл мэндийн хувьд зүүн нүдэндээ анхаарал хандуулаарай.

Охин

Охины ордныхон энэ долоо хоногт ажлын бүтээмж өндөр байна. Үр дүнд нь цалингаа нэмэгдүүлж эсвэл тушаал дэвшиж магадгүй. Санхүүгийн хувьд гэнэтийн зардалд зориулж мөнгө хадгалах шаардлагатай байна. Ганц бие охины ордныхон энэ долоо хоногт өөрөөсөө ахмад хүнтэй учирч магадгүй. Бие биедээ ихээр татагдана. Эрүүл мэндийн хувьд дунд насныхан хууч өвчнөөр өвчилж болзошгүй. Иймд эрүүл мэнддээ анхаарч хоол хүнсний дэглэм барих шаардлагатай.

Жинлүүр

Бизнес эрхлэгчид олон хэлэлцээр шийдвэрт хүрэх завгүй долоо хоног байх болно. Ингэснээр зарим хэлэлцээрт амжилт олохгүй байж магадгүй. Санхүүгийн хувьд сэтгэл ханамж дүүрэн байна. Шинээр хөрөнгө оруулалт хийхгүй байхыг зөвлөж байна. Өөртөө зориулж их мөнгө зарцуулж магадгүй. Мөн гэр бүл болоод найз нөхөдтэйгөө энэ долоо хоногт цагийг сайхан өнгөрөөнө. Эрүүл мэндийн хувьд хүндээр өвдөж болзошгүй тул багахан өвдсөн ч өөрийгөө хүчлэн дайчлалгүй амраад авах хэрэгтэй.

Хилэнц

Бизнесмэнүүд бизнесийнхээ цар хүрээг тэлэхэд тун тохиромжтой долоо хоног болж байна. Мөн богино хугацааны бизнес аяллууд ч үр дүнгээ өгөх болно. Яаралтай тохиолдлуудад зориулж мөнгө хадгалахыг хичээгээрэй. Ганц бие хилэнцийнхэн өсвөр насны хайрттайгаа дахин учирч, бүх зүйлд нь дахин нэг удаа дурлаж магадгүй. Бэртэж гэмтэх аюул их байгаа учир хаа явсан газраа болгоомж бүү алдаарай. Өглөө бүр дасгал хийж байх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

Нум

Бизнесмэнүүд гадаад улсын компаниудтай ашигтай гэрээ байгуулж магадгүй. Мөн шинэхэн түнш тань гэрээний төгсгөлд тань дээр айлчилж, бүтээмжийг нь шалгах гэнэ. Хүсээгүй зарлагаа хянаж, хязгаарлаж чадахаас гадна өөртөө болон хайртай хүмүүстээ зориулж, хуримтлал үүсгэх боломж нээгдэх аж. Хайртай хүнтэйгээ харилцахдаа уур бухимдлаа дарахыг хичээгээрэй. Тэгж чадвал романтик дурсамжуудыг бүтээж чадна. Жижиг шарх авч магадгүй тул болгоомж хэзээд илүүдэхгүйг санаарай.

Матар

Матрын ордны бизнес эрхлэгчид энэ долоо хоногт өрсөлдөгчдөөсөө хавь илүү байна. Ажилтан матрын ордныхон удаан хүлээсэн урамшууллаа авч урам зориг дүүрэн байна. Санхүүгийн хувьд долоо хоногийн дунд үеэр орлого тань өснө. Ахуйн зардал өсч, гэртээ их мөнгө зарцуулна. Гэрлэсэн хосуудын хувьд харилцаандаа анхаарах шаардлагатай. Эс бөгөөс маргалдана. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ амраан бариа иллэг хийлгэхийг танд зөвлөж байна.

Хумх

Бизнесменүүдэд таагүй долоо хоног. Төлөвлөсөн ажлууд хугацаандаа бүтэхгүй. Ажилтан хумхынхны хувьд шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгнө. Гэвч санхүүгийн хувьд байдал тийм ч сайн биш байна. Шинэ ажил эхлүүлэх нь ярвигтай байх бололтой. Гэсэн хэдий ч бүгдийг өмнөх шигээ хийж байхад бусад зүйлс аяндаа хэвэндээ орно. Хайртай хүмүүсийн тань өөр өөр байдал таны толгойг эргүүлэх тул энэ долоо хоногт гэр бүлийн элдэв асуудлыг шийдэх гээд хэрэггүй. Шинэ найзтай болж магадгүй. Эрүүл мэнд муудаж, сэтгэл санаагаар унах эрсдэл өндөр байгаа тул эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Загас

Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Харин өөр ажлын байр, өөр талбарт хүчээ үзэхийг эрмэлзэж буй загасныханд энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй ба амар аргаар мөнгө олох нь муу үр дүнд хүргэнэ. Хайртай хүнээ бодлогогүй үгээр гомдоож болзошгүй. Таны хайртай хүн алдаа гаргалаа ч чин сэтгэлээсээ уучилж өршөөхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн хувьд зүүн нүд өвдөж магадгүй тул шаардлагатай гэж үзвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөе.