Барилгачид Сангийн яамны гадаа жагслаа. Тэд улсын төсвөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг 21 аймаг, есөн дүүргийн барилгачдыг төлөөлж үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт суулгаж өгөхийг шаардаж ийнхүү жагсаж байгаа аж. Албан шаардлагынхаа хариуг авах гэсэн барилгын компанийн төлөөлөлүүд улсын хэмжээнд төсвөөр баригдаж байгаа барилгуудын ажил зогсох гэж байгааг сануулж байлаа.