АН-ын дарга асан С.Эрдэний хүү Одбаярыг 30 хоногийн хугацаатай баривчилсан бөгөөд үүнийг эсэргүүцэн тэрээр өлсгөлөн зарлаад байгаа юм. Түүнийг Чингисийн талбай дээр ЗГ-ыг огцор хэмээн жагсаал зохион байгуулахдаа цагдаагийн шаардлага биелүүлэхгүй, биед нь халдсан хэмээн ийнхүү хорих шийдвэрийг гаргасан билээ.
Түүний биеийн байдал хэр байгаа талаар ШШГЕГ-аас тодруулахад: “Өлсгөлөн зарлаад долоо хонож байна. 11-нээс өлсгөлөн зарласан, өлсгөлөнгөө зогсоогоогүй. Биеийн байдал нь хэвийн ямар нэг зовуурь, архаг хууч өвчингүй, өдөр тутам эмчийн хяналтад байна’ гэв.