Говь-Алтай аймгийн хэмжээнд мал амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдож тархалтын хүрээ нэмэгдэж байгаа аж.
Мал амьтны гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зогоож, гадны аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохион байгуулах зэрэг бусад чиглэлийн үйл ажиллагааг бүрэн хориглосон байна.