Гаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моизыг хөнөөхөн оролцсон байж болзошгүй Колумбийн хөлсний алуурчныг Ямайкаас баривчилжээ. Энэ талаар Juno7 портал мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан этгээд Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэн, түүнийг хөнөөсөн хөлсний алуурчдын дунд байжээ.
Сануулахад, Гаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моиз долдугаар сарын долооны өдөр бусдын гарт амиа алдсан юм. Түүний өргөө рүү халдаж, улмаар шархдуулсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм.