Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
-Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.
-Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.
-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.