Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 1231 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дундговь аймагт халдварын хамгийн их буюу 93 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 41-80 хүртэлх насны 11 хүн нас баржээ. Манай улсад цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр 1604 хүн нас бараад байна.
Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас улсын хэмжээнд 17806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 44875 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.