“Жаст “-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй байна. Шүүх холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулcан байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар