МУ-ын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан оюу толгойн гэрээртэй холбоотой өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр тус гэрээг МУ-д ашиггүй хийсэн хэмээн буруутгагдан шалгагдаж байхдаа гадаадад эмчлүүлнэ хэмээн гараад өнөөдрийг хүртэл эргэж ирээгүй байгаа билээ. Түүнийг МУ интерполоор эрэн сурьалжилж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх багийг 2019 оны 12 дугаар сард байгуулсан. Энэ баг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах үндсэн чиглэлтэй гэх мэдээллийг өгч буй. 2020 оны Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийн шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос харахад Оюутолгойн далд уурхайн эдийн засгийн үр өгөөж буурч байгаа. Далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүн дээр нэмээд 2051 он хүртэл Оюутолгой компани Монголд ашгийн буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ердөө 4 жил төлөхөөр байгаа. Уурхай 40 жил ажиллалаа гэхэд 4-хөн жилд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлнө гэдэг маш чамлахаар үзүүлэлт. Монгол Улс ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй татварын орлого хүртэл буурч байгаа тул энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй юу гэдгийг хөрөнгө оруулагчтай нухацтай ярих хэрэгтэй гэсэн утгатай албан бичгийг Засгийн газраас хөрөнгө оруулагч талд өгөөд байгаа гэх мэдээллийг ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго өгсөн билээ.