Өнгөрсөн 10-р сарын 1-нээс эхлэн иргэн, хуулийн этгээд захирамж нь гарсан газрын гэрчилгээ, кадастрын зургаа өөрөө үнэ төлбөргүй гэртээ хэвлэж авч, ашиглаж эхэлсэн.
Энэ үйлчилгээ нэвтрээд “Газрын харилцаа-Цахим шилжилт’ аяны хүрээнд 1 сарын хугацаанд 8661 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан байна. Ингэж иргэн хуулийн этгээд үнэ төлбөргүй хэвлэж авснаар 211,600,000 төгрөг хэмнэжээ.
Өөрөөр хэлбэл хэрэв газрын албан дээр очиж хэвлүүлж авсан бол энэ хэмжээний мөнгө төлөх байсан гэсэн үг. Тушаах мөнгөн дүн нь энэ боловч иргэдийн цаг, хугацаа, эдийн засагт үүнээс их хэмнэлт үүсгэсэн үйлчилгээ юм.