Монгол Улсын Ерөнихий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзаж үзэл бодлыг нь сонсож “Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл’ байгууллахаар болсон юм.
Тэгвэл МУ-ын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр уулзалтын талаарх өөрийн сэтгэгдлээ твиттер хуудаснаа бичжээ.
Тэрээр “Уулзалтаас төрсөн бодол: Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ Хувийн гоморхолоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй.Ашгүй Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй’ гэсэн байна.
Сонирхуулахад: МУ-д 1990 оноос хойш 16 Ерөнхий сайд ажилласан байна. Өчигдрийн уулзалтад үе үеийн 10 Ерөнхий сайд цуглажээ. Уг уулзалтад дөрөв нь хүндэтгэх шалтгаантай ирж чадаагүй бол хоёр нь тэнгэрт дэвшжээ.