Ховд аймгийн Манхан сумын Тахилт, Улаанхүрээ, Зэрэг гол багуудад иргэн А-гийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр, иргэн Э-гийн 6 ханатай гэр, Зэрэг сумын Бургасан багт иргэн Г-гийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг арванэгдүгээр сарын 3-ны 10.00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тус багуудад ажиллаж байна гэж мэдээлсэн байна.
Мөн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс 5 км-т орших Хажинг багийн “Зүүн хөвөө” гэдэг газар 11-р сарын. 3-ны 16:10 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас “Мөст цэвэрлэх булаг” ХХК-ийн ажилчдын амрах байрны дээвэр хуурч “Норд Бенз” загварын 2 автомашин дээр унаж, автомашины цонх хагарсан мэдээллийг 18:00 цагт хүлээн авсан. Тус компанийн ажилтнууд ажиллаж аюулгүй болгожээ.
Ховд аймгийн Зэрэг сумын Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Баруун хаяа гэдэг газарт 11-р сарын 3-ны өдрийн 07:00 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 287 дугаар тулгуур хугарч Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумын цахилгаан тасарсан байна.
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан-Арал гэдэг газарт Дарви сумаас Жаргалант сумын чиглэлд “Тоёота Пробокс” суудлын автомашинтай зорчин явах үед 16м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас суудлын автомашины салхины шил хагарч, шаварт суусан байна. Энэ дуудлагыг 11-р сарын 3-ны 10:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 10:22 цагт очиход суудлын автомашин шаварт суусан байсныг 5 минут ажиллан 10:27 цагт татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.