Сүүлийн үед БСШУ-ны яамтай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрч байна. Өвөрхангай аймагт ахлах ангийн охин амиа алдсан хэрэгтэй зэрэгцэн БСШУ-ы яамны Хуулийн хэлтсийнхэн ажлын байран дээрээ төрсөн өдөр тэмдэглэн архи согтууруулах ундаа хэрэглэж буй зураг цахим хуудаст тарж шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл энэ талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Төрийн хууль, дүрмийг уландаа гишгэсэн эдгээр задарсан нөхдөд арга хэмжээ авч, нийтэд мэдээлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино’ хэмээн өөрийн твиттертээ бичсэн байна.
Барилга хот байгулалтын яамны эрх бүхий албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Үүнтэй холбоотой МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа төрийн байгууллагынхан ажлын байрандаа архи болон согтууруулах төрлийн зүйл хэрэглэж болохгүй тогтоол гаргасан билээ.
Тэгвэл уг тогтоолыг БСШУ-ны яамны хуулийн хэлтсийнхэн ийнхүү уландаа гишгэж архидан согтуурч, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэжээ.
Сануулахад: 2020 онд Нийслэлийн 105-р сургуулийн багш нар нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, сурагчдынхаа хажууд вино ууж буй зураг ил болж тухайн арга хэмжээнд оролцсон багш нар ажлаасаа халагдсан байдаг.