БНХАУ-ын Эрээн хот “Ковид-19” халдварын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 14-нд хөл хорио тогтоогоод байсан бөгөөд өчигдөр/2021.11.10/-өөс хөл хориог цуцалсан гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотын хөл хорионы зэрэглэл буурсан, цуцлагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тус хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа” гэв.