Угаалгын машинд гацсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Угаалгын машинд гацсан дөрвөн настай охиныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:48 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 18:15 цагт очиход 4 настай А охин угаалгын машины сэгсрэгч дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


Эх сурвалж: ОБЕГ