Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4 иргэний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 5.2 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ.
Гал түймрийн дуудлагын тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.