МАН-ын бүлгээс өнөөдөр /2021.11.22/ мэдээлэл хийж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хоёрдугаарт, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад авах арга хэмжээг ярилцлаа. Богд Зонхова цогцолборын асуудлыг бүлгийн хурлаар яриагүй.
УИХ-аас оруулсан асуудал биш Засгийн газраас оруулж ирсэн. Засгийн газар 2022 оны төсвийг өргөн барихдаа Соёлын сайдын багцад оруулж ирсэн байна лээ. Үүнтэй холбоотой нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Түрүүн Ерөнхийлөгч, тодорхой хүмүүсийг дуудаж уулзаж чиглэл өгсөн. Тэрний дагуу энэ хөрөнгийг Засгийн газар царцаах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм байна лээ. Харин энэ хөрөнгийг өөр эрүүл мэндийн салбар луу чиглүүлэх нь зөв гэж үзэж байна. УИХ-аас дээрх асуудлаар санал оруулаагүйг хариуцлагатай хэлье. Царцаана гэдэг нь Засгийн газраас санхүүжилт хийхгүй гэсэн үг. Засгийн газар өөрөө төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдвэрлэх юм” гэв.