Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар ИНЕГ, Улаанбаатар төмөр зам, “Эрдэнэс Монгол” компанийн даргыг томилгоо болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Дашрамд дурдахад, Засгийн газар өнгөрсөн Мягмар гаригт дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
- Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах
- Төрийн албан хаагчаас бусад нь цомхон хүрээнд шинэ жил тэмдэглэж болно. Хамгийн гол нь бүүстэр тунг 50 хувьд хүргэх ёстой.
- Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж, Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрсөн.