Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 393 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 268 нь Улаанбаатарт, 125 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 8 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5 645 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2193-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 125 иргэний бие нэн хүнд байна.