Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотод болж, замын даргын томилгоог хэлэлцжээ. Ерөнхий хорооны хуралдаанаас Монголын Засгийн газрын санал болгосноор Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилох шийдвэр гаргасныг эх сурвалж мэдээлэв.
Х.Хэрлэн гэж хэн бэ
Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.
Эзэмшсэн боловсрол:
-1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
-1999-2001 онд МУИС-ийн ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
-1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
-1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
-2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
-2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
-2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
-2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
-2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
-2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
-2017-2021 онд Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлэг
2019 онд түүний жилийн орлого нь 492 сая төгрөг байсан бол 2020 онд 1.4 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Гэр бүлийн гишүүд нь 2017-2019 он хүртэл орлогогүй байсан бол 2020 онд 25 сая төгрөгийн орлоготой болсон байна. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр “Land rover”, “Range rover’ загварын хоёр машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж.